Санал асуулга

Тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгохыг дэмжиж байна уу?

  • Дэмжинэ
  • Дэмжихгүй
  • Өөр саналтай

Үр дүн

Бусад санал асуулга


“Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлийн 2017 оны 03 дахь дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлийн 2017 оны 03 дахь дугаарт Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг чөлөөлөх тухай, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг томилох тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлжээ.

УИХ-ын тогтоолоор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргын үүрэгт ажлаас Жигжидсүрэнгийн Ядамсүрэнг, Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас Жигжидийн Үнэнбат, Хуягийн Ганбаатар, Ямааранзын Эрхэмбаяр, Дэмчигжавын Моломжамц, Чимидийн Энхбаатар, Дуламсүрэнгийн Нямаа нарыг тус тус чөлөөлж, Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргаар Далрайн Даваасамбууг, Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүнээр Лхагвадоржийн Ариунаа, Лувсан-Очирын Дондог, Баатаржавын Лхагважав, Бат-Очирын Цэрэнбалтав, Чойгүнсэнгийн Чимидсүрэн, Мишигийн Энх-Амгалан нарыг тус тус томилсон юм.

Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх тухай, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох тухай, Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх тухай, Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох тухай, Хуулийн төсөл буцаах тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлжээ.

Хууль тогтоомжийн эмхэтгэлийн шинэ дугаар Шүүгчийн албан тушаалаас огцруулах тухай, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай, Зарим хүмүүсийг шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай зарлигуудыг нийтэлсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бельгийн Вант Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдуудыг эгүүлэн татаж, дээрх улсуудад суух Элчин сайдуудыг тохоон томилсон байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.