Санал асуулга

Тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгохыг дэмжиж байна уу?

  • Дэмжинэ
  • Дэмжихгүй
  • Өөр саналтай

Үр дүн

Бусад санал асуулга


Мэдээлэл

Үндэсний Аудитын газрын 2017 онд хийх аудитын төлөвлөгөөг гардуулах арга хэмжээ болов

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар тогтоолыг үндэслэн, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/12 дугаар тушаалаар Үндэсний Аудитын газрын 2017 онд хийх аудитын төлөвлөгөөг баталсан байна. Уг төлөвлөгөө болон Аудит хийх тухай ойлголцлын захидлыг гардуулах арга хэмжээ өнөөдөр (2017.02.02) Төрийн ордонд боллоо. Энэхүү үйл ажиллагааг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон удирдан явуулсан бөгөөд Улсын Их Хурлын дэд дарга ...

УИХ-ын дарга М.Энхболд сурагчдад талархал илэрхийлсэн захидал илгээлээ

Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Налайх дүүргийн “Хос-Уянга” сургуулийн 5А ангийн сурагчид арав гаруй захидал ирүүлжээ. Сурагчид захидалдаа “Таныг шатрын спортыг үргэлж дэмжиж байдаг гэж сонссон. Улаанбаатарт шатрын клуб нээж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна. Бид шатар тоглох дуртай. Манай Налайхад шатрын клуб байгуулж өгөөрэй. Миний мөрөөдөл том болоод хүнд тустай, нийгэмд хэрэгтэй хүн болох. Би эмч болохыг хүсдэг. Яагаад гэвэл эмч хүн хоёр ертөнцийг холбодог гүүр юм. Манай ангийнхан ...

Элчин сайд Штефан Дуппел “Монголын хамгийн том баялаг бол монгол залуус” гэв

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппелийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд, Элчин сайд Штефан Дуппел нар хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа тун сайн хөгжиж байгааг санал нэгтэй тэмдэглэв. УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улс нийгмийн шинэ тогтолцоонд шилжсэн үеэс хойш ХБНГУ манай нийгэм, эдийн засаг болон бусад салбарт дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэнд Монголын ард түмэн талархаж ...

Элчин сайд Кэтрин Арнолд “Хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгөх, Монголыг сурталчлахад анхаарах шаардлагатай байна” гэлээ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Кэтрин Арнолдыг хүлээн авч уулзлаа. Барууны орнуудаас Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон хамгийн анхны улс нь ИБУИНВУ байсан бөгөөд 1963 оноос эхэлсэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй, тэр хэрээр туршлага арвин, хүрсэн үр дүн ч багагүй хэмээн УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Төр, засгийн өндөр дээд ...

УИХ-ын гишүүд хямралыг даван туулахад зориулж хандив өргөхөө илэрхийллээ

Улсын Их хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Н.Оюундарь нар өнөөдөр /2017.01.31/ хэвлэлийн бага хурал хийлээ. Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав тэргүүтэй ахмадууд  эдийн засгийн хямралаас гарахын тулд ард иргэд төрдөө хандив өргөх санаачилга гаргасныг дэмжиж, уг санаачилгад нэгдэж буйгаа гишүүд илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: -Парламентад орж ирэхээсээ өмнө миний бие хувийн бизнес эрхэлж байсан. Удирдаж байсан компаниасаа тодорхой хэмжээний ашиг авдаг. Ашгаасаа 100 сая ...

БОХХААБХ дөрвөн асуудал хэлэлцлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2017.01.31/ хуралдаан 09 цаг 40 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэллээ. Байнгын хорооны дарга Ц.Гарамжав хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулахдаа ажлын хэсэг нь хуралдаж амжаагүй учир Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулсныг мэдэгдэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн ...

УИХ-ын дарга М.Энхболд С.Эрдэнэд баяр хүргэв

Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболд УИХ-ын гишүүн С.Эрдэнийг хүлээн авч уулзаж, “УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Содномзундуйн Эрдэнэ Та АН-ын даргын сонгуульд амжилттай оролцож, гишүүдийнхээ олонхийн саналыг авч, сонгогдсонд баяр хүргэе” гэлээ. С.Эрдэнэ “Эрхэм УИХ-ын дарга Танд баярлалаа. Энэ үйл явдлыг Монголын төрт ёсны соёлын нэгэн илэрхийлэл гэж хүлээж авч байна. АН, МАН бол Монгол төрийн хоёр багана. Энэ хоёр багана гулзайхгүй, бат бөх, тэгш байх ...

УИХ-ын гишүүн Ж.Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан “Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барих гэж буй талаараа өнөөдөр /2017.01.27/ мэдээлэл хийлээ. Тэрбээр “2017 онд С.Зориг агсны мэндэлсний 55 жилийн ой тохионо. Монголын нийгмийг ардчилах, чөлөөт зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлэх, олон тулгуурт гадаад бодлогын хэрэгжилтийн ...

“Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт” хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр /2017.01.25/ “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус Байнгын хорооноос тэтгэврийн шинэчлэлийн асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан бөгөөд энэ ажлын хэсэг тэтгэврийн шинэчлэл хийхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарцын талаар эрдэмтэн судлаачид, эздийн байгууллага, үйлдвэрчний эвлэлийн байгууллага, холбогдох төрийн ...

УИХ-ын дарга М.Энхболд Монгол дахь Америкийн Худалдааны танхимын гишүүдтэй уулзалт хийв

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр /2017.01.25/ Монгол дахь Америкийн Худалдааны танхимын гишүүдтэй уулзалт хийв. Төрөөс бизнесийн  орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг сонсож, санал солилцох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа аж. Уг уулзалтад Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам)-ын гишүүн байгууллагууд, гадаадын Элчин сайд нар, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид болон ...

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Ө.Энхтөр тангараг өргөлөө

Монгол Улсын Их Хурлаас энэ оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүнээр Өлзийбатын Энхтөрийг томилсон билээ. “Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүн томилогдсоноосоо хойш 21 хоногийн дотор Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө” гэж холбогдох хуульд заасны дагуу Сонгуулийн Ерөнхий Хорооны шинэ гишүүн ...

Инновацийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсэг их сургуулиудад ажиллалаа

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулсан Инновацийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсгийн гишүүн Д.Гантулга болон ажлын дэд хэсгийн гишүүд  өнөөдөр /2017.01.23/ МУИС, ШУТИС болон АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд ажиллаж, сургуулиудын үйл ажиллагаатай танилцлаа.    Ажлын хэсэг ийнхүү ажиллахдаа Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад тулгарч буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх гарцыг тодорхойлох болон Инновацийн салбарт тулгамдаж буй ...