Санал асуулга

Тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгохыг дэмжиж байна уу?

  • Дэмжинэ
  • Дэмжихгүй
  • Өөр саналтай

Үр дүн

Бусад санал асуулга


Үндэсний Аудитын газрын 2017 онд хийх аудитын төлөвлөгөөг гардуулах арга хэмжээ болов

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар тогтоолыг үндэслэн, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/12 дугаар тушаалаар Үндэсний Аудитын газрын 2017 онд хийх аудитын төлөвлөгөөг баталсан байна.

Уг төлөвлөгөө болон Аудит хийх тухай ойлголцлын захидлыг гардуулах арга хэмжээ өнөөдөр (2017.02.02) Төрийн ордонд боллоо.

Энэхүү үйл ажиллагааг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон удирдан явуулсан бөгөөд Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний статистикийн хороо, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс, Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний хороо, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагын удирдлагууд оролцов.  

Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар “Батлагдсан төлөвлөгөөний дагуу Үндэсний аудитын газар 2017 онд  төсвийн ерөнхийлөн захирагч 30, тэдгээрийн харьяа  төсвийн шууд болон төвлөрүүлэн захирагч 148, Засгийн газрын 14 тусгай сан, төсвийн 38 нэгж, төрийн болон төрийн өмчийн оролцоотой 97 аж ахуйн нэгж зэрэг нийт 327 санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 4 байгууллагын санхүүгийн тайланд итгэл үзүүлэн, 192 санхүүгийн тайланг аудитын түүвэрт хамруулахаар ажиллаж байна. Мөн аймаг, нийслэлийн аудитын газар төсвийн ерөнхийлөгч захирагч 22, төсвийн төвлөрүүлэн захирагч 325, төсөвт сан 115, төсвийн шууд захирагч 2186, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж 85 зэрэг нийт 2733 санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 512 санхүүгийн тайланд итгэл үзүүлж, 2257 байгууллагын санхүүгийн тайланг аудитын түүвэрт хамруулахаар төлөвлөсөн. Гүйцэтгэлийн аудитын чиглэлээр 2017 оны эхний хагас жилд  Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, үр дүн, улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжиж, хөрөнгө оруулалт авсан төслүүдийн үр ашиг, Засгийн газрын өрийн удирдлагын хэрэгжилт, үр дүн, Засгийн газраас олгосон векселийн үр дүн зэргийг шалгахаар төлөвлөгөөнд тусгасан” хэмээн танилцуулаад аудитыг хуулиар тогтоосон хугацаанд чанартай гүйцэтгэхэд анхаарч, хамтран ажиллахыг хүслээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдлүүд
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.