Санал асуулга

Тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгохыг дэмжиж байна уу?

  • Дэмжинэ
  • Дэмжихгүй
  • Өөр саналтай

Үр дүн

Бусад санал асуулга


Мэдээлэл, сурталчилгаа

Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханы тавьсан асуулгын хариуг сонсов

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.02.03/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханаас Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2015 оны 199 дүгээр тогтоолын хэрэгжилт, барилгын салбарыг дэмжих төрийн бодлоготой хэрхэн нийцэж байгаа талаар болон дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрчим хүчний сайдад тавьсан асуулгын хариуг сонсов. Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү мэдээллийнхээ ...

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 6 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Үндсэн хуулийн цэцийн 01 тоот дүгнэлттэй танилцлаа УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.02.03/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 01 дүгээр дүгнэлттэй танилцлаа. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар танилцуулсан юм. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсэг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван ...

Ж.Ганбаатар: Жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн албан татвараас чөлөөлнө

Улсын Их Хурлын чуулганы пүрэв гарагийн (2017.02.02) хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын нэр бүхий 8 гишүүний өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг баталсан билээ.  Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар өнөөдөр (2017.02.03) дээрх хуулиудын талаар мэдээлэл хийсэн юм.  Тэрбээр “Энэ хууль 2017 оны гуравдугаар ...

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх асуудлыг зохицуулсан хуулийн төслүүд батлагдсан талаар мэдээлэл хийлээ

УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Саранчимэг, Л.Элдэв-Очир, Д.Тогтохсүрэн, Ц.Цогзолмаа, Д.Сарангэрэл нар өнөөдөр /2017.02.03/ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулж мэдээлэл хийлээ. Дээрх хоёр хуулийн төслийг УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар  эцэслэн баталсан юм. УИХ-ын гишүүн С.Чинзориг: “-Энэ хоёр ...

Эдийн засгийн байнгын хороо дөрвөн асуудал хэлэлцлээ

Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09 цаг 30 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр тогтлоо. Хуралдаанаар эхлээд Засгийн газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Төсөл санаачлагчийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн ...

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон АНУ-ын Элчин сайдтай уулзав

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр /2017.02.03/ Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдалыг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Женифер Зимдал УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд цаг гарган уулзаж буйд талархал илэрхийлээд хоёр орны Парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцохоор ирснээ дуулгасан ...

Чуулганы нэгдсэн хуралдаанаар долоон хууль тогтоомжийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.02.02/ нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын асуудлаар хаалттай горимоор мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулт өгсөн. Дараа нь “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2017 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг мөн хаалттай горимоор хэлэлцсэн юм. Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав Ингээд оройн 19 цаг 07 минутад ...

Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2017.02.01/ үдээс хойших хуралдаан үргэлжлжилж, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, энэ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байхад яг зэрэгцээд Засгийн газар Олон улсын валютын сантай гэрээ хэлцэл байгуулахаар ажиллаж байгааг дурдаад, ажлын хэсгээс хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах ...

Төсвийн байнгын хороо таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2017.02.01/ хуралдаан 14 цаг 55 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн ...

Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2017.02.01/ хуралдаан 14 цаг 30 минутаас 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн шинэчилсэн найруулгын ...

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан түр завсарлав

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2017.02.01/ хуралдаан 09 цаг 35 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, долоон асуудал хэлэлцэхээр тогтлоо. Ийнхүү хуралдааны эхэнд батлагдсан хэлэлцэх асуудлын дарааллын дагуу “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2017 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхдээ хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн юм. Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг ...

Тогтоолын биелэлт, явцын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлэл сонслоо

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2017.02.01/ хуралдаан 09 цаг 20 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар “Туул голын бохирдлын асуудлаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2016 оны 03 дугаар тогтоолын биелэлт, явцын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээлэл сонссон юм. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 03 дугаар тогтоолын хэрэгжилтийн танилцуулгыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж хийв. Тэрээр, Ашигт малтмалын хайгуулын тусгай ...