Санал асуулга

Тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгохыг дэмжиж байна уу?

  • Дэмжинэ
  • Дэмжихгүй
  • Өөр саналтай

Үр дүн

Бусад санал асуулга


Мэдээлэл, сурталчилгаа

Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханы тавьсан асуулгын хариуг сонсов

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.02.03/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханаас Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2015 оны 199 дүгээр тогтоолын хэрэгжилт, барилгын салбарыг дэмжих төрийн бодлоготой хэрхэн нийцэж байгаа талаар болон дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрчим хүчний сайдад тавьсан асуулгын хариуг сонсов. Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү мэдээллийнхээ ...

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 6 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Үндсэн хуулийн цэцийн 01 тоот дүгнэлттэй танилцлаа УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.02.03/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 01 дүгээр дүгнэлттэй танилцлаа. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар танилцуулсан юм. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсэг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван ...

Эдийн засгийн байнгын хороо дөрвөн асуудал хэлэлцлээ

Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09 цаг 30 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр тогтлоо. Хуралдаанаар эхлээд Засгийн газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Төсөл санаачлагчийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн ...

Чуулганы нэгдсэн хуралдаанаар долоон хууль тогтоомжийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.02.02/ нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын асуудлаар хаалттай горимоор мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулт өгсөн. Дараа нь “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2017 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг мөн хаалттай горимоор хэлэлцсэн юм. Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав Ингээд оройн 19 цаг 07 минутад ...

Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2017.02.01/ үдээс хойших хуралдаан үргэлжлжилж, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, энэ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байхад яг зэрэгцээд Засгийн газар Олон улсын валютын сантай гэрээ хэлцэл байгуулахаар ажиллаж байгааг дурдаад, ажлын хэсгээс хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах ...

Төсвийн байнгын хороо таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2017.02.01/ хуралдаан 14 цаг 55 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн ...

Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2017.02.01/ хуралдаан 14 цаг 30 минутаас 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн шинэчилсэн найруулгын ...

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан түр завсарлав

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2017.02.01/ хуралдаан 09 цаг 35 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, долоон асуудал хэлэлцэхээр тогтлоо. Ийнхүү хуралдааны эхэнд батлагдсан хэлэлцэх асуудлын дарааллын дагуу “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2017 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхдээ хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн юм. Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг ...

Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг байнгын хорооны үдээс өмнөх хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийн үеэр завсарлага авсан юм. Харин байнгын хорооны хуралдааны дараа Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг хуралдаж, уг асуудлыг хэлэлцэж, хуулийн төслийн ажлын хэсгээс шаардлагатай тодруулга, мэдээллээ авсан хэмээн үзсэн тул байнгын хороо дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх болсныг Хууль зүйн ...

Төрийн байгуулалтын байнгын хороо дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2017.01.31/ хуралдаан 14 цаг 34 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Хуулийн төслийн хэлэлцүүлгийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх ...

НББСШУ-ны байнгын хороо хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2017.01.31/ хуралдаанаар Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ санал гаргаж буйгаа илэрхийлсэн. Тэрбээр хуулийн төслийн үйлчлэх хүрээг өргөжүүлж, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан Ардын Их Хурлын депутат, Улсын бага хурлын гишүүн ахмад ...

Хууль зүйн байнгын хороо гурван асуудал хэлэлцэв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн /2017.01.31/  хуралдаанаараа эхлээд Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нарын 10 гишүүн болон Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл/-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын ...