Санал асуулга

Тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгохыг дэмжиж байна уу?

  • Дэмжинэ
  • Дэмжихгүй
  • Өөр саналтай

Үр дүн

Бусад санал асуулга


Мэдээлэл, сурталчилгаа

Ж.Ганбаатар: Жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн албан татвараас чөлөөлнө

Улсын Их Хурлын чуулганы пүрэв гарагийн (2017.02.02) хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын нэр бүхий 8 гишүүний өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг баталсан билээ.  Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар өнөөдөр (2017.02.03) дээрх хуулиудын талаар мэдээлэл хийсэн юм.  Тэрбээр “Энэ хууль 2017 оны гуравдугаар ...

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх асуудлыг зохицуулсан хуулийн төслүүд батлагдсан талаар мэдээлэл хийлээ

УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Саранчимэг, Л.Элдэв-Очир, Д.Тогтохсүрэн, Ц.Цогзолмаа, Д.Сарангэрэл нар өнөөдөр /2017.02.03/ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулж мэдээлэл хийлээ. Дээрх хоёр хуулийн төслийг УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар  эцэслэн баталсан юм. УИХ-ын гишүүн С.Чинзориг: “-Энэ хоёр ...

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон АНУ-ын Элчин сайдтай уулзав

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр /2017.02.03/ Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдалыг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Женифер Зимдал УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд цаг гарган уулзаж буйд талархал илэрхийлээд хоёр орны Парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцохоор ирснээ дуулгасан ...

Тогтоолын биелэлт, явцын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлэл сонслоо

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2017.02.01/ хуралдаан 09 цаг 20 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар “Туул голын бохирдлын асуудлаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2016 оны 03 дугаар тогтоолын биелэлт, явцын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээлэл сонссон юм. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 03 дугаар тогтоолын хэрэгжилтийн танилцуулгыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж хийв. Тэрээр, Ашигт малтмалын хайгуулын тусгай ...

БОХХААБХ-ны гишүүд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллав

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, тус байнгын хорооны гишүүн Г.Тэмүүлэн, А.Сүхбат, Г.Мөнхцэцэг нар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт баримталж буй бодлого, салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонсож, санал солилцох зорилгоор өнөөдөр /2017.01.30/ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллаа. Уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, ...

Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төвийн дэд захирал Филипп Флюриг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нар  өнөөдөр /2017.01.30/  Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төвийн дэд захирал Филипп Флюриг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр дахин уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын батлан хамгаалах болон гадаад бодлого ямар улс төрийн хүчин эрх барьж буйгаас үл хамааран залгамж чанараа хадгалан, ...

Үндэсний аюулгүй байдлын салбарын шинэчлэлийн асуудлаар дугуй ширээний хэлэлцүүлэгт АБГББХ-ны дарга Ж.Энхбаяр оролцлоо

УИХ-ын  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр өнөөдөр /2016.01.30/ “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын салбарын шинэчлэл ба засаглал: иргэний байгууллагууд” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хэлсэн үгэндээ “Монгол Улсын төр,  нийгмийн байгуулалт, эдийн засгийн салбарын шинэчлэл эхэлснээс хойших 26 жилд улс орны гадаад, дотоод орчинд гарсан эрс өөрчлөлт, үүнээс үүдэн бий ...

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар тангараг өргөлөө

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 07 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхий аудитороор Доржсүрэнхорлоогийн Хүрэлбаатарыг томилсон билээ. Төрийн аудитын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын тангараг өргөх ёслол өнөөдөр /2017.01.30/  Төрийн ордны Хүндэтгэлийн танхимд болов. Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Монгол Улсын Төрийн аудитын байгууллагын ажилтны тангараг өргөсөн Монгол Улсын Ерөнхий аудитор танд Улсын Их Хурлын ...

МЭДЭГДЭЛ

Ардчилсан намын даргад нэр дэвшин өрсөлдөж байгаа Н.Алтанхуяг нь өчигдөр Авлигатай тэмцэх газарт очиж байцаалт өгснийхөө дараа хэвлэл мэдээллийнхэнд өгсөн ярилцлагадаа намайг Ардчилсан намын даргын сунгаанд нөлөөлж, сунгааны өмнө Н.Алтанхуягийг гэмтэн болгож харагдуулах гэж байгаа мэтээр ор үндэсгүйгээр гүтгэж, нэр төрд халдсанд харамсаж байна. Миний бие хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдоггүй, төрийн ажлын ийм ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаагүйг надтай нэг танхимд ...

Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг хуралдав

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр /2017.01.25/ боллоо. Хууль зүйн байнгын хорооны 2017 оны 04 тоот тогтоолоор тус ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэсэн юм. Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар даргалсан ...

“Үндсэн хуульт ёсны хөгжил ба үндэсний зөвшилцөл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

Улсын Их Хурлын Тамгын газар Монгол Улсын Шинжлэх ухааны академитай хамтран “Үндсэн хуульт ёсны хөгжил ба үндэсний зөвшилцөл” сэдвийн дор эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2017.01.25/ Төрийн ордон дахь “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулав. Хурлыг УИХ-ын гишүүн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор Д.Лүндээжанцан, ШУА-ын ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл нар нээж үг хэлэв. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хэлсэн үгэндээ, Монгол Улсын Үндсэн хууль батлагдсанаас хойшхи хугацаанд нийгмийн ...

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийн хувьцааг худалдаж авсан асуудлыг шалгасан ажлын хэсэг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо ОХУ-ын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох, ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг “Монголын зэс корпораци” ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг 2016 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдрийн 06 дугаар тогтоолоор байгуулсан байна. ...