Санал асуулга

Тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгохыг дэмжиж байна уу?

  • Дэмжинэ
  • Дэмжихгүй
  • Өөр саналтай

Үр дүн

Бусад санал асуулга


УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон АНУ-ын Элчин сайдтай уулзав

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр /2017.02.03/ Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдалыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Женифер Зимдал УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд цаг гарган уулзаж буйд талархал илэрхийлээд хоёр орны Парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцохоор ирснээ дуулгасан юм.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Элчин сайд Женифер Зимдалыг хүрэлцэн ирж уулзаж буйд талархаад Монгол, АНУ-ын найрамдалт харилцааны хүрээнд Парламент хоорондын хамтын ажиллагаа өргөн хүрээнд хөгжиж буйг тэмдэглэн цаашид УИХ-ын Тамгын газрын ажилтнуудыг тус улсад туршлага судлах чиглэлээр хамтран ажиллах боломжтойг хэлэв.

Элчин сайд Женифер Зимдал хоёр орны Парламент хоорондын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, олон талын харилцааг хөгжүүлэхийн төлөө ажиллахаа энэ үеэр илэрхийлсэн юм. Үргэлжлүүлэн талууд бусад асуудлаар санал солилцлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдлүүд
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.