Санал асуулга

Тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгохыг дэмжиж байна уу?

  • Дэмжинэ
  • Дэмжихгүй
  • Өөр саналтай

Үр дүн

Бусад санал асуулга


Байнгын хороод

“НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ТӨСЛИЙН ТАЛААР ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА А.БАКЕЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, ТӨСЛИЙН ҮНДЭСНИЙ ЗАХИРАЛ Б.БОЛДБААТАРТАЙ УУЛЗАВ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал Б.Болдбаатартай Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хийгдэж буй ажлын явцын талаар мэдээлэл сонсож, цаашид төслийн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний талаар санал солилцлоо.

Төрийн байгуулалтын байнгын хорооны 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны тойм

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 9 цаг 30 минутад Төрийн ордны “А” танхимд хуралдав. Хуралдааныг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей удирдаж, Байнгын хороогоор хэлэлцэх асуудлыг танилцуулав. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийн тухай, Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газраас өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх, Монгол Улсын Их ...

Төрийн байгуулалтын байнгын хорооны 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдааны тойм

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 9 цаг 30 минутад Төрийн ордны “А” танхимд хуралдав. Хуралдааныг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей удирдаж, Байнгын хороогоор хэлэлцэх асуудлыг танилцуулав. Хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ...

Төрийн байгуулалтын байнгын хорооны 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдааны тойм

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 9 цаг 30 минутад Төрийн ордны “В” танхимд хуралдав. Хуралдааныг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей удирдав.Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай /шинэчилсэн найруулга/, Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай ...

Төрийн байгуулалтын байнгын хорооны 2013 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн хуралдааны тойм

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 2013 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 11 цагт Төрийн ордны “Б” танхимд хуралдав. Хуралдааныг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей удирдаж, Байнгын хороогоор хэлэлцэх асуудлыг танилцуулав. Хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүд, Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт ...

Төрийн байгуулалтын байнгын хорооны 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны тойм

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 9 цаг 30 минутад Төрийн ордны “A” танхимд хуралдав. Хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.Нэгт. Монгол Улсын 2013 оны ...

Төрийн байгуулалтын байнгын хорооны 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны тойм

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 9 цагт Төрийн ордны “A” танхимд хуралдлаа. Хуралдаанаар Улсын Их Хурлын Тамгын газрын 2012 оны үйл ажиллагааны тайлан; Зарим аймаг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцсан дүн; Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооноос хийх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.Нэг.Улсын Их Хурлын Тамгын газрын 2012 оны үйл ажиллагааны тайланг сонсож, тэмдэглэлээр ...

Төрийн байгуулалтын байнгын хорооны 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуралдааны тойм

Төрийн байгуулалтын байнгын хорооны 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуралдааны тоймТөрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 15 цагт Төрийн ордны “Б” танхимд хуралдав. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей удирдав.Тус хуралдаанаар Улсын Их Хурлын 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр баталсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 оны 7 дугаар ...

Төрийн байгуулалтын байнгын хорооны 2013 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуралдааны тойм

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 2013 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 17 цагт Төрийн ордны “Г” танхимд хуралдав. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей удирдав. Тус хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг асуудлыг хэлэлцэх явцад Байнгын хорооны гишүүдээс санал гараагүй бөгөөд  эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахыг ...

Төрийн байгуулалтын байнгын хорооны 2013 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуралдааны тойм

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 2013 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 14 цагт Төрийн ордны “Б” танхимд хуралдав. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей удирдав.Тус өдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Батзандан нар өөрсдийн байр суурийг илэрхийлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт, ...

Төрийн байгуулалтын байнгын хорооны 2013 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуралдааны тойм

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 2013 оны 7дугаар сарын 2-ны өдрийн 10 цагт Төрийн ордны “А” танхимд хуралдав. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей удирдав.Тус өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай” хуулийн төсөл, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Монгол Улсын Их Хурлын 1993 оны 6 дугаар сарын 08-ны ...