Санал асуулга

Тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгохыг дэмжиж байна уу?

  • Дэмжинэ
  • Дэмжихгүй
  • Өөр саналтай

Үр дүн

Бусад санал асуулга


Байнгын хороод

Хууль зүйн байнгын хорооны 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ажлын хэсгийн хуралдааны тойм

Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 07 дугаар дүгнэлт гарсантай холбогдуулан Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагт Төрийн ордоны “Г” танхимд боллоо. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Ганбат, Д.Лүндээжанцан болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцлоо. Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин ...

Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулах ажлын хэсэг хуралдав

Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хэсэг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Төрийн ордны хуралдааны “А” танхимд хуралдав. Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Г.Батхүү, Н.Батцэрэг, Сү.Батболд, Б.Гарамгайбаатар Д.Эрдэнэбат нар болон ажлын дэд хэсгийн 13 гишүүн оролцлоо. Ажлын дэд хэсгийн ахлагч Үндэсниий хөгжлийн хүрээлэнгийн захирал Б.Энхбайгаль Хөгжлийн урт хугацааны ...

Төрийн байгуулалтын байнгын хорооны Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдааны тойм

Төрийн байгуулалтын байнгын хорооны 2014 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 04 дүгээр тоот тогтоолоор Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хуралдахаар товлосон боловч ирц хүрээгүйн улмаас хуралдаагүй болно. Ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт ажлын хэсгийн гишүүдэд хуулийн төсөлд тусгах санал болон холбогдох лавлагаа, ...

Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ажлын хэсгийн хуралдааны тойм

Монгол Улсын Их Хурлын 2013 оны 63 дугаар тогтоолын 2 дахь заалтад “Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсөвт цалин, урамшууллын зардлыг 15,0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэнтэй холбогдуулан шүүгчдийн цалин, нэмэгдлийн хэмжээг Улсын Их Хурлаар батлуулахыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасугай” гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын Их Хуралд 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын ...

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “Үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 11.50 цагт 334 тоотод хуралдлаа. Ажлын хэсгийн хуралдааныг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан удирдан, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Улсын Их Хурлын гишүүн Л.Цог, ажлын дэд хэсгийн гишүүд болон байнгын ...

Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав.

Улсын Их Хурлын даргын 2013 оны 26 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хуралдав.   БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “Үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаан ажлын хэсгийн гишүүдийн ирц бүрдээгүй учир хойшиллоо.       Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын алба

МУЗГ-ын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэн санал, дүгнэлтийн төслийг боловсруулж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх ажлын хэсэг хуралдав

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг (2013 оны байдлаар) хэлэлцэн санал, дүгнэлтийн төсөл боловсруулж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Төрийн ордны хуралдааны “Г” танхимд хуралдав. Хуралдаанаар ажлын дэд хэсгээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн (2013 оны байдлаар) талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийн төслийг танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, ...

Ажлын дэд хэсэг хуралдав

Төрийн байгуулалтын байнгын хорооны 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор байгуулагдсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны ...

Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав.

Улсын Их Хурлын даргын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 26 тоот захирамжаар байгуулагдсан Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс холбогдох албан тушаалтнуудтай ажил хэргийн уулзалтыг 10.00 цагаас “В” танхимд зохион байгуулав.

Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулах ажлын дэд хэсэг хуралдав

Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн дэд хэсэг 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Төрийн ордны хуралдааны 334 тоот танхимд хуралдав. Хуралдаанд ажлын дэд хэсэгт ажиллаж буй холбогдох яамдын газрын дарга нар, Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ажилтнууд оролцож, ажлын дэд хэсгийн ахлагч Б.Энхбайгаль гишүүдэд холбогдох үүрэг чиглэлийг өгч, яамдууд өөрийн салбарын мэдээллийг 2014 оны ...

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг (2013 оны байдлаар) хэлэлцэн санал, дүгнэлтийн төсөл боловсруулж, хэлэлцүүлэх ажлын хэсэг хуралдав

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг (2013 оны байдлаар) хэлэлцэн санал, дүгнэлтийн төсөл боловсруулж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Төрийн ордны хуралдааны “Б” танхимд хуралдав. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, Н.Батцэрэг, А.Бакей, Г.Уянга нар оролцон саналаа хэлж, ажлын дэд хэсгийн гишүүдэд холбогдох үүрэг чиглэлийг өглөө. Улсын Их Хурлын Тамгын газрын хяналт ...