Санал асуулга

Тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгохыг дэмжиж байна уу?

  • Дэмжинэ
  • Дэмжихгүй
  • Өөр саналтай

Үр дүн

Бусад санал асуулга


Байнгын хороод

Төсвийн байнгын хорооны 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааны тойм

Төсвийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагт Төрийн ордны “Г” танхимд хуралдав. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн удирдав. Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Хэлэлцүүлгийн явцад Уул уурхайн сайд Д.Ганхуяг Монгол Улсын Засгийн газраас өргөн Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдан ...

Төсвийн байнгын хорооны 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны тойм

Хамтарсан хуралдаан 14.25 цагт Төрийн ордны “А” танхимд хуралдав. Хамтарсан хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар удирдав. -Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төсөл: Нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн гэрээний төсөл /зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/ Төслийн талаарх танилцуулгыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ ...

Төсвийн байнгын хорооны 2013 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн хуралдааны тойм

Төсвийн байнгын хорооны хуралдаан 13.35 цагт Төрийн ордны “А” танхимд хуралдав. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн удирдав. 1.Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслйн зээлийн гэрээ”-ний төсөл /Зөвшилцөх/ Төслийн талаарх танилцуулгыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр танилцуулав. Хэлэлцүүлгийн үед зээлийн гэрээний зориулалт, хүүгийн ...

Төсвийн байнгын хорооны 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны тойм

Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагт Төрийн ордны “Б” танхимд хуралдав. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн удирдав. 1.Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Хөрөнгө оруулалтын ...

Төсвийн байнгын хорооны 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны тойм

Хуралдаан 14.10 цагт Төрийн ордны “А” танхимд хуралдав. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн удирдав. -Аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Г.Батхүү нарын өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ Төсөл санаачлагчийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан болно. Төслийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүд хуулийг ...

Төсвийн байнгын хорооны 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны тойм

Хуралдаан 11.55 цагт Төрийн ордны “А” танхимд хуралдав. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн удирдав. 1.Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл (Эцсийн хэлэлцүүлэг)Нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн үед олонхийн дэмжлэг авсан саналуудыг тусгасан хувилбарыг гишүүдэд танилцуулав. Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын санал гараагүй болно. Хуралдаанд оролцсон ...

Төсвийн байнгын хорооны 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны тойм

Хуралдаан 15.45 цагт Төрийн ордны “А” танхимд хуралдав. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн удирдав. 1.Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл (Анхны хэлэлцүүлэг)УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэх асуудлыг шийдсэнээс хойш гарсан өөрчлөлтийн талаар Зам, тээврийн сайд А.Гансүх танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан асуулт, санал гараагүй болно. ...

Төсвийн байнгын хорооны 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааны тойм

Хуралдаан 09.50 цагт Төрийн ордны “В” танхимд хуралдав. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн удирдав.1.Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл (хэлэлцэх эсэх)Төсөл санаачлагчийн илтгэлийг Зам, тээврийн сайд А.Гансүх танилцуулав. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан болно.Төслийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүд төслийн хэлэлцэх ...

Төсвийн байнгын хорооны 2013 оны 05 дугаар сарын 2З-ны өдрийн хуралдааны тойм

Хуралдаан 15.10 цагт Төрийн ордны “А” танхимд хуралдав. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн удирдав. 1.Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төсөл /Эцсийн хэлэлцүүлэг/ Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэг явуулах үед асуулт, санал гараагүй болно. Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн ...

Төсвийн байнгын хорооны 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны тойм

Хуралдаан 14.40 цагт Төрийн ордны “Б” танхимд хуралдав. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар удирдав.1.Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төсөл /Анхны хэлэлцүүлэг/УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэх асуудлыг шийдсэнээс хойш гарсан өөрчлөлтийн талаар Сангийн сайд Ч.Улаан танилцуулав.Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлэв.Төслийн анхны хэлэлцүүлэг хийх үед Улсын Их Хурлын гишүүд хэрэгжиж байгаа төсөв, төлөвлөгөөтэй ...

Төсвийн байнгын хорооны 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааны тойм

Хуралдаан 09.30 цагт Төрийн ордны “Б” танхимд хуралдав. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн удирдав.1.Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/Төслийн талаарх танилцуулгыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр танилцуулав. Төсөлтэй холбогдуулан асуулт гараагүй болно.Төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын гадаад өрийн өнөөгийн үнэ цэнэ ямар байгаа, дотоодын нийт бүтээгдэхүүний хэдэн хувийг ...

Төсвийн байнгын хорооны 2013 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн хуралдааны тойм

Хуралдаан 15.50 цагт Төрийн ордны “В” танхимд хуралдав. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн удирдав.1.Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн хөрөнгө оруулалтад Монгол Улсын Ерөнхий сайдын төсвийн багцад төлөвлөгдсөн “Шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын 50.0 тэрбум төгрөгийг төсөл, арга хэмжээгээр задлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөлХуралдаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Хүн ...