Санал асуулга

Тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгохыг дэмжиж байна уу?

  • Дэмжинэ
  • Дэмжихгүй
  • Өөр саналтай

Үр дүн

Бусад санал асуулга


Байнгын хороод

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүд Зэвсэгт хүчний Жанжин штабын үйл ажиллагаатай танилцлаа.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпил, УИХ-ын гишүүн  Д.Дэмбэрэл, Ж.Энхбаяр, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллав.      Байнгын хорооны дарга,     Улсын Их Хурлын гишүүдэд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваа Зэвсэгт хүчний Жанжин штабын үйл ажиллагаа, үндсэн зорилго, зорилтууд, зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Танилцуулгатай холбогдуулан Улсын ...

МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ    Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчид аа, Бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа, Энхийн цэрэг, цэнхэр дуулгатнууд аа, Монгол Улсын маань сүр хүч, эр зориг, сүлд хийморийн илэрхийлэл болсон Та бүхэндээ Монгол цэргийн өдрийн болон орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 94 жилийн ойн баярын мэндчилгээг Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж байна.  Орчин цагийн Монгол ...

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсэг орон нутагт ажиллалаа.

Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 03 тоот тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичиг, “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, цэргийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдалд шалгалт хийж санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2015 оны 03 дугаар сарын 14-нөөс 17-ны ...

МОНГОЛ УЛС ЗЭВСЭГТ ХҮЧИНД АРДЧИЛСАН ХЯНАЛТ ТАВИХ ЖЕНЕВИЙН ТӨВИЙН АЛБАН ЁСНЫ ГИШҮҮН ОРОН БОЛЛОО

Монгол Улс 5 сарын 13-нд Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төв (Geneva Centre for the Democratic Control of Armed Forces-DCAF) байгууллагын 62 дахь албан ёсны гишүүн орон боллоо. Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төв нь Швейцарын Холбооны Улсын санаачилгаар 2000 онд үүсч байгуулагдаад эгнээндээ АНУ, ОХУ, Британи, Франц зэрэг 61 гишүүн, гурван ажиглагч орныг нэгтгээд байна. 2013 онд Швейцарын Холбооны Улсын Женев хотноо УИХ-ын гишүүн М.Батчимэгээр ахлуулсан Аюулгүй ...

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан “Үндэсний аюулгүй байдал-үндэсний бизнес” чөлөөт хэлэлцүүлгийн тойм мэдээ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос “Үндэсний аюулгүй байдал-үндэсний бизнес” чөлөөт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цолмон, С.Дэмбэрэл болон үндэсний бизнес эрхлэгчдийн төлөөлөл, Байнгын хорооны ажлын албаны ажилтнууд оролцлоо. Хэлэлцүүлгийг нээж Байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар үг хэлэхдээ Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Эдийн засгийн аюулгүй байдал нь Монгол Улсын ...

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 17 удаа хуралдаж, 32 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ

-АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ 2013 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ХУГАЦААНЫ АЖЛЫН ТАЙЛАН-НЭГ.Хууль, тогтоолын төсөл дээр ажилласан байдал Байнгын хороо намрын чуулганы хугацаанд 17 удаа хуралдаж, нийт давхардсан тоогоор 32 асуудал хэлэлцсэн, үүнээс хуулийн төсөл 24, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 22, зөвшилцсөн 8, хяналт шалгалтын тайлан 1, мэдээлэл 1, төлөвлөгөө, төлөвлөгөөний биелэлт 1 байна. Байнгын хорооны хуралдаанаас нийт 29 санал, дүгнэлт, 2 танилцуулга 187 зарчмын ...

“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

УИХ-ын гишүүн М.Батчимэг, Г.Батхүү нарын санаачилгаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос “Замын хөдөлгөөний аюулгүй байдал” хэлэлцүүлийг 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулав. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн М.Батчимэг, Г.Батхүү нар үг хэллээ. Хэлэлцүүлэгт Замын цагдаагийн газрын Тасгийн дарга, хурандаа Р.Мөнхбаяр “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл, шалтгаан”, Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оюунболд “Замын ...

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНООС 2012 ОНЫ НАМРЫН ЧУУЛГАНЫ ЗАВСАРЛАГААНЫ ХУГАЦААНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

№ Хэрэгжүүлэх  арга хэмжээ   Хугацаа Хариуцах эзэн Тайлбар 1. ОХУ, ХБНГУ-ын Элчин сайдын яамдын 2011-2012 оны улсын төсвийн, хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, бүтэц, орон тоо, зохион байгуулалт, газар, байрны асуудалтай танилцаж, хяналт шалгалт хийх     2013 оны 2 сарын 17-25-нд Байнгын хорооны ажлын хэсэг, ажлын алба, ГХЯ   2. Хилийн боомтын тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн ...

“АЮУЛГҮЙ БАЙДЛЫН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛ: МОНГОЛ ДАХЬ НӨХЦӨЛ БАЙДАЛ, ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА” СЭДЭВТ ДУГУЙ ШИРЭЭНИЙ ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэгийн санаачилсан “Аюулгүй байдлын салбарын шинэчлэл: Монгол дахь нөхцөл байдал, олон улсын туршлага” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг 2013 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Дугуй ширээний ярилцлагад Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төвийн дэд захирал Др.Филип Флюри, Женевийн төвийн Шинээр тусгаар тогтносон орнуудын хөтөлбөрийн дэд ахлагч Иден Коул нар ...