Санал асуулга

Тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгохыг дэмжиж байна уу?

  • Дэмжинэ
  • Дэмжихгүй
  • Өөр саналтай

Үр дүн

Бусад санал асуулга


Байнгын хороод

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн тус тус хоёр гишүүн /нийт 4 гишүүн/ үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд ирүүлсэн тул тухайн гишүүдийн оронд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд нэр дэвшүүлэхийг урьж байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн нэр дэвшүүлэх эрх бүхий төрийн болон төрийн бус байгууллага, ажил олгогч, даатгуулагчийг төлөөлж нийт ...

Хүүхэд харах үйлчилгээний талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2016.11.09-ны өдрийн хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонсоно. Мэдээллийг хавсралтаас үзнэ үү.

БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН МОНГОЛЫН АХМАД БАГШ НАРЫН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД БОЛОН ХУВИЙН ХЭВШЛИЙН БАГА, ДУНД СУРГУУЛИУДЫН ХОЛБООНЫ УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Монголын ахмад багш нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүд болон Хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбооны удирдлагуудыг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.             Хувийн хэвшлийн 130 бага, дунд сургуульд 8000 гаруй багш ажилладаг бөгөөд 2016 оны төсвийн тодотголоор нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх талаар ярьж байгаа нь хувийн ...

Монгол Улсын 2015 оны 1-9 сарын хүн ам, нөхөн үржихүйн эрүүл мэнд, ажилгүйдлийн түвшин, өрхийн сарын дундаж орлого, зарлагын тоон үзүүлэлт

Монгол Улсын 2015 оны 1-9 сард төрсөн хүүхдийн тоо, нас баралт, эх, нялхсын эндэгдэл, бүртгэлтэй болон бүртгэлгүй ажилгүй иргэдийн тоо, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг, ажилгүйдлийн түвшин, нэг өрхийн сарын дундаж орлого, зарлагын тоон үзүүлэлтийг танилцуулж байна. Мэдээллийн эх үүсвэрийг НҮБ-ын Хүн амын сан, Үндэсний статистикийн хороотой хамтран бэлтгэв. Мэдээллийг хавсралт файлаас үзнэ үү. Мэдээллийн эх сурвалж: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал, ҮСХ, 2015

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийн байдал

Улсын Их Хурлын гишүүн С.Оюун, Я.Санжмятав, А.Бакей нарын гаргасан хүсэлтийн дагуу Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсоно. Улсын Их Хурал 2013 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг илрүүлэх, оношлох, нөхөн сэргээх, тэдэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, сурч боловсрох эрхийг хангах, нийгмийн хамгааллын тусламж үйлчилгээний чанар, хэмжээг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг ...

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН 2014 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2014 ажлын тайланг хавсралтаас үзнэ үү.

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод тусгагдсан зорилт, арга хэмжээний явцын 2014 оны хэрэгжилтийн тайлан

Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан "Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого"-д тусгагдсан зорилт, арга хэмжээний явцын 2014 оны хэрэгжилтийн талаар танилцуулж байна.

УИХ-ын 2014-2015 оны намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос хийх ажлын төлөвлөгөө

Улсын Их Хурлын 2014-2015 оны намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос хийх ажлын төлөвлөгөөг хавсралт файлаас үзнэ үү.

Хүн ам, хөдөлмөр эрхлэлт, хүн амын амьжиргаа, гэр бүлийн хүчирхийллийн статистик тоон мэдээлэл

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо НҮБ-ын Хүн амын сантай хамтран 2014 оны 1-9-р сарын байдлаар хүн амын өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн байдал, хүн амын амьжиргааны түвшин болон гэр бүлийн хүчирхийлэл бүхий гэмт хэргийн тоон мэдээллийг инфографикаар дүрслэн үзүүлснийг танилцуулж байна. Мэдээллийн эх үүсвэрийг Үндэсний Статистикийн Хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газраас авав. Мэдээллийн хуудсыг хавсралт файлаас үзнэ үү.

Эбола вирусын талаар Эрүүл мэндийн сайдын болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийх мэдээлэл

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Эбола вирусын талаар Эрүүл мэндийн сайдын болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээлэл сонсоно. Мэдээллийг хавсралт файлаас үзнэ үү.